“Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн” шалгаруулах болзол

2011-12-01 12:44

Зорилго: Хүүхэд, өсвөр үеийнхнийг номтой нөхөрлүүлэх, номын орчинг илүү өргөн хүрээнд хөүүлэн дэмжих, хөгжүүлэх.

“Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн” шалгаруулах  болзол.

“Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн” шагнал нь дор дурдсан ангилалтай байна.

Бага нас: 8-12 нас

Өсвөр үе: 13-18 нас

“Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн” бага насныхан дор дурдсан болзлыг хангасан байна. Үүнд:

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэг Д.Нацагдоржийн намтар уран бүтээлийг уншиж судлан товч тэмдэглэл, бяцхан ном хийсэн байх,  шүлэг урнаар унших, богино хэмжээний шүлэг өөрөө зохиох, оньсого, зүйр цэцэн үг тогтоох, үгийн сүлжээ таавар зохиох, уншсан ном, сонссон үлгэр, тогтоосон шүлгийн агуулга, үйл явдлын ярих чадвартай байх, багт наадам, урлагийн үзлэг, уран уншлага, яруу найргийн уралдаан тэмцээн, номын баяр зэрэг  арга хэмжээнд идэвхтэй оролцдог байх, хүүхдэд зориулсан сонин сэтгүүлийг захиалан уншдаг байх, сургуулийн болон нийтийн номын сангийн байнгын уншигч байх, хувийн номын сантай байх, өдрийн тэмдэглэл, уншсан номын жагсаалт, товчлол байнга хөтөлдөг байх.

“Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн” өсвөр насныхан дор дурдсан болзлыг хангасан байна. Үүнд:

“Монголын Нууц товчоо” “Гэсэр Жангар, “Алтан товч”-ыг заавал уншсан байх. Дэлхийн хүүхдийн уран зохиолын шилдэг бүтээл сонгодог зохиолуудыг уншсан байх, оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ түүх, соёлын талаар тодорхой мэдлэгтэй байх, өөрийн уг гарлыг гурван үеэр мэддэг байх, номтой ажиллах, каталог, интернэт ашиглах, хувийн номын сангаа баяжуулах, тэмдэглэл хөтлөх, лавлагаа бэлтгэх, ном сэлбэн засах гэх мэт  арга технологи эзэмшсэн байх, хувийн номын сантай байх, монгол бичгийн анхны мэдлэг чадвартай болсон байх, сонгосон мэргэжлээр болон урлаг, уран зохиолын чиглэлээр тогтмол хэвлэлийн байнгын захиалагч, уншигч болж ирээдүйн мэргэжлийн талаар зохих төсөөлөлтэй болсон байх,

-Яруу найраг, илтгэх урлаг, найруулан бичлэг, уран уншлагын аль нэг төрлөөр хичээллэж зохих а